Олон хүний анхаарлыг татаж байсан Шарк танк нэвтрүүлгийн эхний улирал өндөрлөсөн билээ. Шаркууд дунд ганцхан эмэгтэй байсан нь Нямтайширын охин Цэлмүүн байлаа. Хамгийн олон сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн түүнийг бусад шаркуудын хажууд байх хэмжээний нэгэн биш хэмээн ард түмэн үнэлж байсан. Арга ч үгүй биз. Хорвоод мэндлэхдээ л алтан орон дээр эрх мэдэл, мөнгө атгаж төрсөн тэрээр өөрийнх нь босгосон бизнес, нэр хүнд гээд байх юм байхгүй. Аливаа юмыг босгох хэцүү, харин босгосон байгаа юмыг цааш нь аваад явах амархан. Аль хэдийнээ бий болоод босчихсон юм чинь яг л тэр чигт нь аваад явахад л болоо шүү дээ. Тиймдээ ч түүнтэй мөр зэрэгцэн суугаа хүмүүсээс тэр дэндүү дутмаг. Хамгийн наад захын жишээ гэхэд л Гацууртын Чинбат байна. Юу ч үгүй эхэлсэн тэрээр өөрөө газар ухаж, өчнөөн жил хөдөлмөрлөж байж энэ зэрэг зиндаанд хүрсэн. Тийм учраас түүнийг үг бүхэн оролцогчид зориулсан, буруутгахгүй ойлгуулсан үгнүүд байдаг. Энэ хүн амьдрал мэднэ юм яаж босдог, хэрхэн хэцүү байдаг, хөдөлмөрлөж байхад нь хүн тааламжгүй үг хэлэхэд яаж хүлээж авдаг гэдгийг тэр хүн мэднэ. Гэтэл ийм хүний хажууд алтан "соосок" хөхөж өссөн Цэлмүүн үг булаалалдаж урдуур нь орох эрхгүй. Нэвтрүүлгийн хэд хэдэн дугаар дээр тэрээр түүний үгийг тасалж, сөрж байгаа харагдсан. Зүүсэн хэрэглэсэн юм нь хямддаа гэхэд л хэдэн саяас эхлэдэг энэ хүн борчуудын амьдралыг, өсөж дэвших гэж хөдөлмөрлөж байгаа залуусын амьдралыг мэдэхгүй. Ийм учраас л шаркуудын зургыг зурсан нөхөр Цэлмүүний аманд "соосок" хийсэн биз. Аав ээжийнхээ босгосон хөрөнгөн дээр суучихаад ард иргэдийг дээрээс харж доромжилж суудаг энэ хэдэн "бацаан"-уудыг одоо болиулах хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ ЯМАР Ч ХААЛТЫН ГЭРЭЭГҮЙ САЙТ PAPARATSI.MN
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө