Ангууч аргаа бараад гандан гарчээ


Хүчингийн хэрэгт нэр холбогдож олны нүүрийг харж ч чадахгүй яваа хэдэн залуучууд бий. Охин хэсэг залуусаас нь уучлалт гуйсан ч тэдэн рүү чиглэх ард түмний сум тийм ч амар зогсохгүй, тэдний нэр хүнд шороотой хутгалдаж байгаа бололтой шүү. Тэгвэл хэрэгт сэжигтнээр татагдсан нэгэн болох Ангууч буюу Баттөр нэр дурдагдсан өөртөө болон найзууддаа  зориулан хэл ам, муу бүхнээс гэтэлгэх ном бичүүлжээ. Энэ тухайгаа тэрээр : За ямар ч байсан хэлмэгдсэн зурган дээрх найзууддаа хэл амнаас хамгаалсан ном бичүүлчихлээ. Одоо санаа зоволтгүй, бас хов жив хөөцөлдсөн хүмүүс болон нөгөө айхтар мундгуудад амар амгалан байх, хэл ам энээ тэр нь өөрчлөгдөх болтугай гээд л сайн санаядаа...Хэл амыг хэл амаар нь дарна гэж байхчгүй. Зүгээр дахиад битгий энэ хүмүүс гэм зэмгүй сайн яваа нэгнийхээ амьдралд хар толбо үлдээгээсэй" хэмээсэн байна.