Нора эрчүүдээр пиво авхуулах гэж ”Баар” зорьдог уу


Манай загварын ертөнцийг гадныханд таниулж яваа моделиудын нэг бол Нора. Гадаадад завар өмсөж тэндээ амьдарч зугаалж явдаг эрх чөлөөтэй тэрээр MNTM шоуны шүүгчээр ажилснаас хойш Монголдоо байж элдэв дээдийн юм оролдож үзэх болсон. Ямар сайндаа л мөнгөгүй болоод Comedy хийж байна гээд хошигноод байж байхав. Мань хүн өөрийгөө хошин шогийг уяраатал ярих байх гэж дүгнэсэн бололтой. Гэтэл түүний хошигнол олон түмэнд таалагдаагүй. Тэрээр бааранд ганц пиво аваад өгчихгүй байж танилцая гэдэг залуусын талаар ярьсан нь түүнийг пиво авч өгөх залуу хайж бааранд ордог мэт сэтгэгдэл төрүүлжээ. Зүгээр л загвараа өмсөөд явж байхгүй хошин урлагт хүртэл орж нэр хүндээ унагааж яахнав дээ Нора минь.