Сүхбаатар дүүргийн эмнэлэг Ерөнхийлөгчид зориулж бэлдэв


Өнөөдөр гэнэт л ерөнхийлөгч маань дүүргийн эмнэлгүүдээр зочилж бодит байдалтай нүүр тулсан талаар шууд бичлэг, постууд их байлаа. Гэтэл яг үнэндээ бэлдсэн нөхцөл байдал угтсан. Ялангуяа Сүхбаатар дүүргийн эмнэлэг өвчтөнүүдээ кордиорт байлгаж байдаг ч ерөнхийлөгч залархад тийм байсангүй. Тэгээд ч 11-13 цагийн хооронд уг эмнэлгийнхэн хүүхдүүдээ гаргахын гаргаад кордиорын хүүхдүүдээ шахаж оруулсан хамгийн ачаалалгүй үед тэргүүн маань очсон. Мөн гэнэтийн шалгалт гэсэн ч амралтын өдөр эмнэлгийн дарга нар юу хийж байгаа вэ, тэдний энгэр дэхь одон медалиуд нь юу вэ гэх асуулт гарч ирнэ. Амралтын өдөр байтугай ажлын өдөр ч цөөн харагддаг дарга нар медалиудаа зүүчихсэн бараг л хүн үзээд зогсож байгаа юм.  Үнэхээр эмнэлгийн үйл ажиллагаа болон ард иргэд нь хэрхэн эмчлүүлж байгааг харах гэж очсон нь зөв ч цагаа олоогүй бололтой. Мөн түүнийг ингээд явж байгааг нь нийгэм тийм ч эерэг хүлээж авсангүй. Учир нь ганц элчин сайдын мэдэлгүй ерөнхийлөгч ингэж яваад ямар ашигтай талаар хоорондоо хэлэлцэж суугаа харагдана лээ. Тэднийг яриаг сонсоод үнэхээр л тийм юм даа хэмээн бодлоо. Бусад орны ерөнхийлөгчийн үг хууль байхад манайхан бүр амар тэргүүнийхээ хууль тогтоомжийг цуцалж суудаг шүү дээ. Ямартай ч амралтын өдөр цаг зав гаргаж дүүргийн эмнэлгүүдээр зочилсон түүнд баярлалаа.