Өнгөрсөн 10-р сарын 14-ны өдөр таван настай охиныг хүчиндүүлсэн талаар нэгэн иргэн цахим хуудаснаа мэдээлсэн юм. Хохирогч охины нагац эгч түүнийг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй бөгөөд бяцхан охин яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэж хариулсан байна. Ингээд охиныг шүүх эмнэлэг дээр авч ирж, дүгнэлт гаргуулахаар хандсан байдаг.
Эл хэрэг улмаар шүүхээр шийдэгдэж охин одоогоор “Өнөр бүл” асрамжийн газарт амьдарч байна. Энэ хэрэгт сэжигтнээр татагдсан хойд эцэг В-д Баянзүрх дүүргийн шүүх гэм буруутайд тооцож түүнд 18 жилийн ял оноосон юм.
Эх сурвалжийн мэдээлснээр охины ээж нь өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суугаа хаяггүй тул хүсэлтийг хүлээн аваагүй гэнэ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөгжлийн хоцрогдолтой дорой гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд түүнийг нийгэмшүүлэх, сэтгэл заслын эмчилгээг хийж байна гэж мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна