Энэ долоо хоногийн нэгэн сенсаци бол Ерөнхий сайд Хүрэлсүх гэр хорооллын айлуудаар зочилсон талаар байлаа. Гэтэл тэрээр азтай ч юмуу инээдтэй ч юмуу гэмээр зүйл байсан нь түүний давхиад орсон айл нь их л сайхан цэгцтэй, тансаг сайхан амьдралтай айл байгаа харагдана лээ. Өнөөдөр Улаанбаатар хотод хичнээн гэр хороолол байгаа билээ. Нэг гудманд хэдэн хашаа, хашаа болгонд хичнээн айл байгаа вэ гээд та боддоо. Харин тэр дунд ерөнхий сайдын дайраад гардаг шиг айл гарын арван хуруунд ч багтахгүй болов уу. Өнөөдөр гэр хороололд жижигхэн гэр бариад түлэх мод, нүүрс байхгүй даарч хөрсөн айл олон байгаа. Юм хийсэн болж харагдах гээд засаж бэлдсэн айлд хар машины хөлөглөн очиж зарлаад ард иргэдийн амьдрал боломжийн байна гэх үг амнаас тань яаж гарч байна аа. Үнэхээр л ард түмэндээ ойр байж тэдний амьдралд тус дэм болохыг хүсэж байвал бодит амьдралтай нүүр тул сайд аа. Таны бэлдэж зочилсон энэ айл өнөөгийн нийгэм биш шүү. Ард түмэн таныг арай өөр хүн хийнэ бүтээнэ гээд гаргаад ирж байхад та тэнд бэлдэж зассан айлд баяр бахдалтай сууж байх чинь зохимжгүй байна. Эсвэл таны туслахуудын хийж байгаа ажил уу? Хэрвээ та мэдээгүй туслахуудаа дагаад очсон бол та тэдэндээ хууртаж, яг үнэндээ энэ Монголын өнөөгийн нийгэм биш шүү. Ерөнхий сайд та дахин судлаад үнэхээр амьдралын төлөө тэмцэж яваа нэг ч гэсэн айлаар ороод гараарай. Сэтгэл тань эмзэглэж, зүрх тань зүсэгдэж л таараа.
ЭХ СУРВАЛЖ:ЯМАР Ч ХААЛТЫН ГЭРЭЭГҮЙ САЙТ PAPARATSI.MN
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө