Үзэсгэлэнтэй, авьяаслаг, сайхан хоолойтой гээд дуучин Эгшиглэнг магтах зүйл зөндөө. Сайны хажуугаар саар гэгчээр түүнд хаях чанарууд бас их бий. Залхуу, хэнэггүй, найдваргүй, “шоучин” гээд л...Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан Нийслэлийн Үдэш шоуны үеэр тэрээр ая дуугаа өргөсөн юм. Ингэхдэээ тэр нэлээд “халаалттай” байгаа нь мэдэгдсэн юм.
Ирээдүйтэй сайн дуучин, залуу үеийн шилдэг төлөөлөгч гээд л түүнийг үнэлэгсэд цөөнгүй. Тийм ч учраас Төрийн Соёрхолт, дуучин Болд хүртэл Эгишглэнг продюсерлахаар өөрийн продакшныхаа артистаар авсан ч залуу дуучин хичээсэнгүй. Дорвитой уран бүтээл ч хийхгүй, хааяахан киноны дуу дуулж, энд тэндхийн шоу тоглолтонд л харагдах болсон.
Энэ удаад Эгшиглэн Сүхбаатарын талбайд болсон тоглолтонд ая дуугаа өргөхөөр хүрэлцэн ирэхдээ нэлээд халаалттай байсныг энд хэлье. Аливаа уран бүтээлчийг хүчтэй бас сайн бүтээл хийгээд олон нийтэд танигдаад ирэхээр ард түмэн гэдэг чинь улам илүүг, улам сайн, чанартай бүхнийг хүлээгээд байдаг “хэцүү” улс шүү дээ. Үүний тод жишээ болсон ганцхан баримт байгаа нь манай www.paparatsi.mn сайтын САНАЛ АСУУЛГА булангийн “Шинэ үеийн Поп Дива үргэлжлэл хэн бэ?” гэдэгт дуучин Эгшиглэн үзэгчдийн саналаар уг нь эхний байрт явж байгаа юмсан.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ