iPhone гар утасны өмнөх загваруудын баттерейг шинээр солиход хурд нь нэмэгддэг байна. Apple компани энэ аргыг iPhone 6, iPhone 6S, iPhone SE загварууддаа нэвтрүүлсэн байна. Харин одоо iOS 11.2 хувилбараар дамжуулан iPhone 7-д нэвтрүүлэх гэж байгаа гэнэ.
iPhone утасны шинэ загварыг гаргахдаа хуучин загваруудаа зориудаар удаан болгож, утсаа солих сэдэл хүмүүст төрүүлдэг гэсэн сэжиг хүмүүсийн дунд төрсөн юм. Энэ тухай Apple компани Лидиум-ион технологийн баттерей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачааллаа дийлэхгүй болдог тул програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг хэмээн тайлбарлажээ. Тиймээс хуучин баттерей бүхий гар утаснуудын хурдыг зориудаар сааруулж, дээр дурдсан шиг гэнэтийн осол эндлээс сэргийлэх арга хэмжээ авдаг аж
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна