-Бүсгүй хүнийг гараар нь таньж болдгийг та мэдэх үү ?
Хэрвээ таны найз бүсгүй зөөлөн мяраалаг гартай бол сэтгэл амар бүсгүйн шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм амархан бухимдаад байхгүй, ер нь бодь сэтгэлтэн бас гэрийн сайн эзэгтэй байдаг.
-Жижигхэн хөөрхөн гартай бүсгүй ухаалаг хурц ааштай, хайр дурлалд халуухан тачаангуй байдаг. Тэд өөрийнхөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн байдаг хүмүүс.
-Харин том хуруутай эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой, оюуны чадавх сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай, аливаад бодолтой, ухаалаг ханддаг бүсгүйчүүд.
-Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд их ач холбогдол өгдөг гэнэ. Ер нь гомдож баярлах нь амархан, цайлган уян зөөлөн сэтгэлтэй.
-Богинохон хуруутай бүсгүйчүүд хэтэрхий хурц ааштай. Жижиг асуудлыг ч дэвэргэж том хэрүүл болгож дөнгөдөг. Ихэвчлэн үглээ, хэрүүлч талдаа. Гэвч ийм гартай бүсгүй гэр орны ажилд хэнийг ч дагуулахгүй байж чаддаг ажээ.
-Савх шиг урт, нарийхан гоёмсог гартай бол бүсгүй тань бодит амьдралаас нилээд хөндий, танхилхан, романтик зантай нэгэн. Ихэмсэг мэт харагддаг ч цаад чанар нь уян зөөлөн, өгөөмөр байдаг. Төгс төгөлдөр гоо үзэмжийг бишрэгч. Жаахан үрэлгэн талдаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна