Саяхан КИМ БАБ ЧОН ГҮГ солонгос хоолны газрын хоолноос жоом гарсан. Үүнийх нь дагуу мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагууд очиж шалгахад үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж байсан юм. Тиймдээ ч уг хоолны газрыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоож хаасан. Гэтэл энэ долоо хоногоос эхлээд КИМ БАБ ЧОН ГҮГ-ийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа орж иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Гал тогоонд нь өт, жоом гүйлдэж, хоолонд нь хүртэл орсон байхад яагаад үйл ажиллагааг нь нээсэн бэ? Угасаа бохир заваан орчинд үйл ажиллагаагаа явуулдаг газар дахин ийм алдаа гаргаж л таараа. Тэр болгонд нь хэдхэн хоног үйл ажиллагааг нь хаасан болоод л болих юм уу. Уг хоолны газар гаднаасаа л онцгүй хийж байгаа сав суулга нь хүртэл муухай харагддаг. Тиймээс бид эрүүл мэнд, сэтгэл санаагаараа, мөнгөөрөө хохирсоор байна. Мэргэжлийн хяналтынхан энэ асуудалд хатуу хандах хэрэгтэй.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна