Олимп, Дэлxийн аваргын xос мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ренгинд хүч үзээд нэлээдүй хугацааг үдэж түүндээ ч таарсан амжилтыг үзүүлж, ард түмнээ баярлуулан, эх орныхоо нэрийг өргөж яваа билээ. Олон улсад нэрээ гаргаж явсан тамирчин маань өчигдөр буюу 12-р сарын 19-ний өдөр эх орондоо амжилтаар дүүрэн иржээ. Тэрээр хамгийн сүүлийн тоглолтондоо хүч үзсэн тамирчнаа илт давамгай байдлаар дийлж, нийт 9-н удаагийн ялалтыг өөртөө авчээ. Мэдээж энэ их амжилтын томоохон хүчин зүйл бол спонсор байдаг. Бүхий л зардал, хоол хүнс, тэр бүү хэл сэтгэл зүрхээрээ нэг байж, дээлнийх нь захыг мушгиж суудаг эрхэм бол түүний хуурай ах Алтан дорнод ХХК-ийн захирал Т.Ариунболд билээ. Тиймдээ ч түүнийг эх орондоо ирэхэд нь Т.Ариунболд хамгийн түрүүнд очин тосож авч байгаа харагдана лээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна