Сэтгүүлч Мөнхбаясгалангийн цахим хуудаснуудыг хэн оролдоод байгаа вэ


Хэн нэгний "но" булхайг нийтэд ил болгож Цензургүй сурвалжлага хийдэг сэтгүүлч Мөнхбаясгалангийн цахим хуудсуудыг өнгөрөгч сонгуулийн үеэс буюу 5-р сараас эхлэн хакердаад байгаа билээ. Түүний твиттер хаягийг хэн нэгэн хакердсанаас болж тэрээр зөвхөн Фэйсбүүк хуудаснаа жиргэж эхэлсэн юм. Гэтэл түүний мэдээллээ цацаж буй ганц арга болох фэйсбүүкийг нь ч бас саяхан хакердан хулгайлжээ. Түүний цахим хуудсуудыг түүнээс айж явдаг хүн эсвэл саваагүй хүүхдүүдийн хийж байгаа хэрэг үү гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа юм.