Хэн нь Хамгийн хөөрхөн нүдтэй вэ


Жилийн эцэст албан байгууллагууд шилдгээ тодруулдгаас олны анхаарлыг татдаг салбар бол урлаг. Саяхан оны хамгийн царайлаг эрэгтэйгээр дуучин Анхмаагийн экс жүжигчин Билэгжаргал тодроод авсан бол энэ удаа бүсгүйчүүдийн дундаас хамгийн гоё нүдтэй нэгнийг шалгаруулах гэж байгаа гэнэ. Санал асуулгад хамгийн өндөр оноотой нэгнээр жүжигчин Т.Хулан нэрлэгдээд байгаа юм. Ямартай ч уг тэмцээнд Загвар өмсөгч Сарнай, топ модель Пүрэвсүрэн, жүжигчин Дөлгөөн, Ганчимэг, Б.Хулан, Содгэрэл нар багтжээ. Харин таны хувьд хэн нь илүү гоё нүдтэй вэ?