Загвар өмсөгч Сарнай нөхөртөө уурлав


Нэг нэгнээ дэмжиж хамтын бизнесээ эрхлэн яваа хүмүүс бол Загвар өмсөгч Сарнай, түүний нөхөр хөлбөмбөгийн тамирчин Мөнх-Эрдэнэ нар. Өдгөө хувийн карьеруудаа түр хойш тулхэн хамтдаа MONROZE хэмээх брэндийн үйл ажиллагаагаа явуулж, хажуугаар нь хэд хэдэн рекламанд тоглон өөрсдийгөө олонд таниулсаар байна. Тэгвэл залуу хосууд саяхан цахим хуудсаар муудалцаад авчээ. Учир нь Мөнх-Эрдэнэ Хорвоогийн хамгийн сайхан цуйванг хаана очиж идэх вэ хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн постон дор түүний гэргий Гэртээ идэхгүй юу хэмээн их л ууртай сэтгэгдэл бичсэн байна.