Дуучин Б.Эрдэнэхүү анхны бие даасан тоглолтоо 11-р сарын 9-ний өдөр Монгол бөхийн өргөөнд тун амжилттай зохион байгуулсан билээ. Дуунд дуртай Монгол түмнийг танхим дүүртэл цуглуулж чадсан түүний тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн болж өндөрлөсөн. Ирсэн зочдоо айргаар сэнгэнэн угтсан тэрээр өөрийн цомгоо ирсэн хүн бүрт бэлэглэж бүр болоогүй азтай хоёр үзэгч бүрэн тоноглолтой эмээлтэй хазаартай эрдэнэт хүлгийн эзэн болсон юм. Тоглолтыг зорин ирсэн үзэгчдээс гадна энэхүү тоглолтын гол эзэн болох дуучин залуу ч мөн томхон бэлэг авсан юм. Дуучин Эрдэнэхүү Төв аймгийн Заамар сумын хүү бөгөөд түүнд сумаас нь нэг азарга, Улаанбаатар хотод хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгч байгаа харагдсан. Дуучдаас бусад салбар ялангуяа спортын төрөлд амжилт гаргасан хүмүүст байр машиныг хэд хэдээр нь бэлэглэж байдаг ч олон түмнээ баярлуулж яваа дуучдад шагнал урамшуулал байдаггүй. Харин анх удаа Заамар сумын захирагч, иргэд ийнхүү нутгын хүүгийнхээ хичээл зүтгэлийг үнэлэн шагнаж Малчн ааваа магтан дуулъя тоглолтын бас нэгэн чимэг боллоо
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө