Үргэлж дэлхий нийтийг байлдан дагуулж буй нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо нэвтрүүлдэг Боловсрол телевиз энэ удаа “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр дэлхийн 44 оронд хийгдсэн “Оддын академи” шоу нэвтрүүлгийг зохион байгуулаад байгаа билээ. Гэтэл уг нэвтрүүлэг ямар ч мэргэжлийн бусаас гадна оролцогчид нь авьяасгүй хэдэн жоохон хүүхдүүд үргэлж муудалцаж хэрүүл хийдэг гээд багагүй шүүмжлэл дагуулаад буй. Мөн энэ их шүүмжлэл шүүгчдийн хажуугаар зүгээр нэг зөрсөнгүй. Ялангуяа Киви хамтлагийн дуучин Намуунааг өөртөө ахадсан Продессюр хэмээх цол авлаа хэмээн дургүйцсэн хүмүүс олон байна. Нэгэн дугаарын үеэр дуучид бүжиглэдэг байх шаардлагатай хэмээн оролцогч охидыг хатуухан шүүж суусан нь сошиалд багагүй шүүмжлэлд өртсөн харагдана. Үнэн хэрэгтээ “Киви” хамтлагаас ганц бүжиглэдэг нь Ука. Түүнийг л шоуны шүүгчээр суулгах ёстой байсан хэмээжээ. Түүнчлэн продюсер гэх алдар түүнд арай хүндэдсэн үү, ямар уран бүтээлчийг гаргаж ирсэн болоод продюсер хэмээн цоллуулах болов гэх асуултууд хөвөрсөөр байсан юм. Ямартай ч олон улсын хэмжээний шоунд авьяас чадлаараа танигдсан шүүгч суудаг нь тэмцээн уралдааны хамгийн чухал сонголт байдаг билээ.
PAPARATSI.MN
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө