Жүжигчин О.Дөлгөөнийг манайхан сайн мэднэ. Жижигхэн сэргэлэн авьяаслаг жүжигчин бүсгүй өдгөө алс оронд суралцаж яваа. Цахим ертөнцөд нэлээдгүй идэвхитэй тэрээр хайрын талаар ийн өгүүлэв.
Хүнийг хайрлана гэж юуг хэлэх вэ? Хайрлана гэдэг чи минийх гэж тамга дараад өмчлөхийн нэр биш юм. Хайртай гэж эхлээд хамтдаа явсан атлаа замын дундаас энийг чинь ч өөрчилмөөр, одоо чи энийгээ засчих тэгвэл л "миний хүссэн хүн" болох гээд байна гэдэг ердөө хувиа хичээсэн үйлдэл төдий. Өөрчлөөд л, өөрчлөөд л байх юм бол анхнаасаа тэр хүнийг сонгох хэрэг байна уу? Хүнийг ойлгож, хүлээн авч хайрлана уу гэхээс өөрчилж хайрладаггүй юм билээ. Хайртай хүндээ өөрийнхөөрөө дэвэн дүүлж цэцэглэхийг зөвшөөр харин чи өөрөө хажуунаас нь харж дэмжихийг хайр гэнэ үү гэхээс минийх гэж хайрцаглаад далавчтай явхад нь дурласан атлаа тэр далавчийг нь бусдад үзүүлэхгүй гэж харамлан тасдахыг хайр гэдэггүй. Хүнийг хайрла, өөрчлөхгүй өөрийнхөөр нь хүлээн авч хайрла, хамтдаа нисэхийн тулд бие биенээ сул тавьж дүүлэн нисүүл. Хайрлаж хамтдаа байхын шалтгаан ердөө их энгийн. Ганцаараа туулах зовлонг хоёулаа туулан нимгэлж, ганцаараа амсах жаргалыг хоёулаа хуваан ихэсгэх...үүнийг л хайр ба амьдрал гэнэ." хэмээжээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө