Дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар зодоглодог Мастерс тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг-д Доржсүрэнгийн Сумъяа АЛТАН медаль хүртлээ.
Тэрбээр ийнхүү Мастерс тэмцээнд дөрвөн түрүү хүртсэн АНХНЫ жүдоч болж нэгэн дээд амжилтыг тогтоож байна. Д.Сумъяа 2013, 2015, 2016, 2017 оны дэлхийн шилдгүүдийн тулаанд түрүүлж Монгол Улсынхаа төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Монголын жүдочдоос С.Мияарагчаа 2010, 2012 онд хоёр түрүү хүртсэн бол Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, С.Ням-Очир нар тус бүр нэг удаа түрүүлж байсан удаатай.
2017 оны ДАШТ-ий шигшээ барилдаан Мастерс тэмцээний татамид давтагдаж Д.Сумъяа гавьяат Японы Цүкаса Ёшидаг нэмэлт цагт торгуулиар ялсан юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна