“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг. Тэр дундаа шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд охид бүсгүйчүүд маань гоёлын үс засалтдаа илүүд анхаарах болсон. Тиймээс шинэ жилийн үдэш хамгийн гоё засалтаар үсээ засуулж урьдынхаас илүү дэгжин хээнцэр харагдахыг та хүсч байна уу?. Гэтэл сүүлийн үед хоёр алхаад л үсчин байдаг боллоо. Тэдний ихэнхи нь чадваргүй, наад захын мэдлэггүй байх юм. Үйл ажиллагаа, баяр ёслолд сэгсийгээд очих хэн байхав. Хүн бүр л гоёлын засалт хийлгэж үс зүсэндээ анхаардаг. Тиймдээ ч үсчингүүд олширсон байх. Манайхны хувьд гоёлын засалт гэхээр л нөгөө л нэг буржгар, сэнсдсэн, индүүдсэн шуусан үс байдаг болж. Жирийн нэг бүсгүйн гэртээ хийхээр засалтууд. Үүнийг харахад үсчдийн чадвар муудчихжээ. Нандин, чамин засалтууд ч алга болж. Ганц хоёрхон газар л хүний нүүрний хэлбэр, үсэнд нь тохируулж харц унагам засалт хийсэн байх юм. Өмнө нь бид шинэ жилийн баяр болохоор л үсний түмэн засалт байдгийг мэддэг байсан. Түүнээсээ санаа аваад л. Одоо бол хаашаа ч харсан адилхан байна. Уул нь зөв газраа сонгож, зөв засалт хийлгэнэ гэдэг нь өөрийгөө болоод зорин очиж буй үйл ажиллагаа, хүмүүсээ хүндэлж буйн илэрхийлэл байлтай. Маш олон гоёлын засалт бий. Түүнийг зөвхөн чадварлаг үсчин чин сэтгэлээсээ хийж байж л таны өмссөн даашинз, нүүр будалт тань амилж сайхан харагдах болно шүү дээ. Ингээд та бүхэнд шинэ жилийн санаа болох зургуудыг үзүүлж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: VIDAL SALON
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна