Өчигдөр оройноос эхлээд цахим ертөнцөд хөгшинийхөө гарыг дулаацуулж буй өвөөгийн зураг цахим ертөнцөд тарж олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд байна. Ор олдохгүй эмнэлэгт их хүйтэн байна гээд хөгшинийхөө гарыг атган дулаацуулж суугаа өвөө. Хүйтэнд хөнжлөөсөө цухуйж чадахгүй байгаа эмээ. Энэ хоёрын зураг бол ердөө л наад захын жишээ. Өвдөөд ирж байгаа хүмүүст ор хүрэлцэхгүй. Аргаа барсан эмнэлгийн ажилчид кордиортоо ор тавиад өвчтөнг хүлээж авна. Гэсэн ч хүйтэн халаалтгүй зоорь шиг газар өвчнийхөө хажуугаар даарах хүмүүс. Гэтэл нөгөө томчууд нь эмнэлэг рүү орохгүй гадна талыг нь засна, нисдэг тэргээр өвчтөнгүүдээ зөөн гэж илүү балай юм яриад мөнгө үрээд суух юм. Тэр олон сая төгрөгөөр эмнэлгийн гадаад орчинг засаж байхаар эмнэлэг нэмэх эсвэл олон өрөөтэй болгох, за бүр болье эмнэлгийг дулаахан болгоод өгөөч. Өвчиндөө шаналж байгаа хүмүүс даарч бээрэх зовлонтой давхар нүүр тулахгүй байвал зүгээр юмсан. Эрүүл мэндийн шинэхэн сайд Сарангэрэл гуай их л юм ярьж эмч ажилчдын цалин хөлс нэмэгдлийн талаар ярьж суухаар арай өөр юманд санаа зовох хэрэгтэй. Мөнгөний хэрүүл хийж, цалин хөлстэй зууралдаж байхаар эхлээд энэ ард түмэндээ санаа зовох хэрэгтэй. Сайд нарын ар гэр аав ээж үр хүүхэд нь өвдсөн бол оочир дайраад хамгийн үнэтэй өрөөнд дусал залгуулаад хэвтэж байх биз. Эмэгтэй хүн, эх хүний сэтгэлээр энэ эмнэлгүүдийг харж ямар нэгэн арга хэмжээ авах цаг нь болсон л байлтай.
ЭХ СУРВАЛЖ:PAPARATSI.MN
З.ХҮСЛЭН
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна