Д.Сүхбаатарын талбайн “Сүлд мод”-ны гэрлийг өнөөдөр асаана


Энэ сарын эхнээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэж эхэлсэн “Сүлд мод” засагдаж дууссан бөгөөд өнөөпөр буюу 12 дугаар сарын 15-ны 18:30-д гэрэл асаах ёслолоо хийх юм байна.
 
Дэлхийн хотуудын жишгээр жил бүрийн шинэ жилийн баяраар төв талбайдаа сүлд модоо засч, нийслэлийн иргэд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 22 метр өндөр сүлд мод засагдсан бөгөөд маргааш болох сүлд модны гэрэл асаах ёслолд, Нийслэлийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, урлаг соёлын одод болон нийгмийн салбар салбарын нэр хүндтэй төлөөллүүд уригдан оролцоно. Түүнчлэн шинэ жилийн баярын утга учир болсон өвлийн өвгөн аав, цасан охид, үлгэрийн баатрууд, циркийн жүжигчид, хамтлаг дуучид төв талбайд цугласан иргэддээ тоглолтоо толилуулах аж.