Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан 8 иргэний сонсгол болно


ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулах саналыг Ж.Батзандан нарын нэр бүхий 22 гишүүн УИХ-ын  даргад өргөн барьсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос уг асуудлаар хуралдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод, Тусгай хяналтын дэд хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцтай холбоотой өргөдлийг хэлэлцэх байсан боловч удаа дараа хойшилсон. Иймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд Б.Хурцтай холбоотой 8 иргэнийг Төрийн ордонд дуудаж нээлттэй сонсголыг өнөөдөр 10 цагаас хийхээр болсон юм.