Б.Хурцтай холбоотой асуудлаар найман иргэн гомдол гаргажээ


ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулах саналыг Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүн УИХ-ын  даргад өргөн барьсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос  уг асуудлаар хуралдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод,  Тусгай хяналтын дэд хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Харин өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцтай холбоотой өргөдлийг хэлэлцэх байсан боловч хойшилсон. 

Б.Хурцын томилгооны сонсголын асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг завсарлага авсан бөгөөд тэрбээр энэ талаар "Хувь хүний нууцтай холбоотой 8 иргэний гомдол байгаа" гэсэн юм.