Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэх эрэгтэй гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон онцгой байдлын албаныхан орон нутгийн иргэд ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэрбээр сумандаа нэр хүндтэй тээврийн жолооч бөгөөд тухайн өдөр Дархан орчихоод буцаж сум руугаа ирэх замдаа ийн сураггүй алга болсон юм.
Эрлийн эхний өдөр онцгой байдлынхан Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан “Истана” загварын машиныг олсон юм. Гэвч түүнээс хойш 17 хоног өнгөрсөн ч машинаа орхиод алга болсон эзний сураг гараагүй л байна. Иймд онцгой байдлын алба хаагчид ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна