Ховд аймгийг хөгжүүлэх 2016-2020 онд мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудын нэг болох соёл урлагийн “Икэл цогцолбор”-ын болон “Титэм стадионы зураг төсөл бэлэн болж хүлээлгэн өгчээ.
Уг зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэсэн байна. Энэхүү “Икэл” цогцолбор нь 9 давхар барилга бүхий 800 хүний суудалтай хурлын заал, 200 хүний суудал бүхий кино театр, уулзалтын танхим, ресторан, үйлчилгээний талбай, дугуйлан секц хичээллэх анги танхим, зочид буудал, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх олон төрлийн үйлчилгээ бүхий ордон байх аж.

Тус ордон баригдсанаар олон нийтийн нийгэм соёлын хэрэгцээг хангах томоохон бүтээн байгуулалт болох төдийгүй үүнийг дагаад ажлын байр, аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих зэрэг олон давуу талтай хэмээн орон нутгийн удирдлагууд үзэж байна.
Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт буюу барилга байгууламж баригдаагүй бөгөөд хамгийн сүүлд спортын ордны барилгаас өөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга баригдаагүй гэнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна