“Залуудаа зодог тайлдаг нь дэмий зүйл болсон”, “Баянмөнх аваргын охинтой хүчээр суусан”, “эхнэрээсээ саллаа” гээд л байнга сенсаци дагуулж явдаг А.Сүхбат аваргыг ээлжит нэгэн эхнэртэйгээ баярын нээлтэнд хүрэлцэн ирэхэд нь бид папарацидсан юм.
Уран барилдаанаараа олныг шагшуулсан мань эр тээр нэгэн жилийн наадмаар даян аварга Өсөхбаярт “дээрэлхүүлэн” цохиулж байсан. Залуу аварга маань өнөөдөр авгай хүүхэн сольж, салж сарниснаараа л олны анхаарлыг татах болж дээ. Уг нь барилдаж байсан бол өдийд дархан аварга болчихсон, энэ олон хүүхнүүдийн хэл амны бай болоо ч уу, үгүй юу? Баянмөнх аваргын охин буюу “Жижиг”-ийн анхны эхнэр: “Миний нөхрөөс хүүхэдтэй болох гэж байгаа залуу охидыг би буруутгахгүй” хэмээн хэвлэлээр шуугиад авсан.
Анхны эхнэрээсээ салаад Намуун хэмээх нэгэн охинтой нийлсэн ч өнөө охин нь хүүхэд гаргадаггүй шалтгаанаар хоёр тийш болсон гэдэг. Харин аваргын дараах эхнэр өөрөөс нь нэлээд хэдэн насаар дүү охин байсан гэсэн. Одоо дагуулан яваа энэ охин хэд дэх эмэгтэй нь юм бол? Бүү мэд. Бас л ээлжит нэгэн эхнэр нь эсвэл найз охин нь бололтой.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ