Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг Тахилын даваанд энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш 3.54 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. “Бороо гоулд” компанийн уурхайгаас урд зүгт 10 км-ийн зайд болсон уг газар хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” гэв.
Үүнээс өмнө Тавантолгойн уурхайд энэ сарын 2-нд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, цонх хагарч, хана цуурсан юм байна. 3.5- аас дээш хүчтэй магнитудын газар хөдлөхөд цонх хагарах, нуралт үүсэх, аюул учрах аюултай. Энэ удаа эзгүй газар таарсан тул ямар нэгэн эрсдэлгүй өнгөрчээ. Дашрамд дурдахад, Монголд долоо хоногт нэгээс доошгүй удаа газар хөдөлдөг гэнэ. Он гарсаар 50 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна