Өнгөрсөн зун "Нийслэлийн татвар төлөгчдийн өдөр"-өөр реппер Gee шилдэг татвар төлөгч болсон билээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн Фэйсбүүкдээ "Өнгөрсөн жилийн хугацаанд багагүй HUSTLE хийжээ. Ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна... Энэ бүхэн биднийг дэмждэг та бүхний тус юм шүү!!!" хэмээн даруухан бичиж байв. Тэгвэл саяхан телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад "Татвараас над руу утастаад шилдэг татвар төлөгч боллоо гэхэд би СТА авснаас илүү баярласан. 2017 онд миний цэнхэр дэвтэр сайн бөглөгдсөн хэмээн ярив". Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн Gee-д фэнүүд нь "онц" дүн өгсөн билээ. Орлогоо нуун дарагдуулах дуртай урлагийнханд ч бас үлгэр дууриалал болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна