Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан “OOGII” брэнд есдүгээр сард салбар дэлгүүрээ арлын Япон Улсад нээсэн. Тэрбээр энэ оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол болох “OOGII” брэндээ үүсгэн байгуулж, могойн болон үхрийн ширээр цүнх, гутал үйлдвэрлэж эхэлсэн юм. Түүний брэнд Австралид хөлөө олж, цахим сүлжээгээр дэлхийн өнцөг булан бүрт зарагддаг юм.
“OOGII” брэнд өнгөрсөн есөн сарын хугацаанд нэг сая ам.доллараар үнэлэгдэх олон улсын бизнес болж чаджээ. Сэтгүүлч О.Оюунцэцэгийн хувьд өдгөө Австрали улсад тав дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа. Австралийн телевизээс ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр чанартай сайн бүтээгдхүүнийг бүсгүйчүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрчээ. Тэрбээр ирэх оноос Улаанбаатар хотод нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна