Хүүхдийн хүчирхийлэл олон нийтийн өмнө ил болсоор байна. 13-н настай охин хүчирхийллийн золиос болон зочид буудалд амиа алдсан, бага насны охиныг хойд аав нь хүчирхийлсэн гэх мэт олон нийтийн сэтгэлийг сэрдхийлгэсэн олон жишгүүрт хэрэг тасрахгүй гарч байгаа тул охидоо хамгаалах, зүй бус үйлдлийн золиос болгохоос сэргийлэхийн тулд "Нүдээ нээ" аяныг дээрх ТТБ дуу хоолойгоо нэгтгэн өрнүүлж буйгаа мэдэгдээд буй.
Хэд хоногийн өмнө Монгол HD телевизийн хамт олон Төв аймагт ажилласан байна. Энэ үеэр эмнэлгийн гадна зургаан настай охиноо өвлийн тэсгэм хүйтэнд нимгэн хувцастай нь зогсоож шийтгэж байгаа ээжтэй таарсан байна. Улмаар тухайн ээжийг яагаад ингэж байгааг нь асууж, тодорхой хэмжээний шаардлага тавьж, холбогдох газарт мэдээлэл хүргэсэн байна. Охины ээж хэлэхдээ охин нь өөрийг нь алгадсан учраас шийтгэх гэж гадаа зогсоосон хэмээжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна