Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг эргэн ирлээ


ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг хамгийн их үзэгчидтэй нэвтрүүлгийн нэгд зүй ёсоор ордог. Тус нэвтрүүлгийн анхны хөтлөгч М.Батбилэг гэр бүлийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө аваад байсан бол өчигдрөөс/2017.12.05/ “Монгол коммент” нэвтрүүлгээ хөтөлж эхэллээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “За ажилдаа орлоо. Хоёр жил өнгөрч, их ч санаж, их ч хүлээж. 18 цагаас ”Монгол коммент”-оор уулзацгаая” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан юм. Үүний хариуд удтал хүлээсэн үзэгчид нь амжилтын үгс дайж иргэдийн дуу хоолой болж, цаашдаа улам идэвхтэй ажиллаарай хэмээн амжилт хүссэн сэтгэгдлийг олноор бичжээ.