Цахим ертөнцөд Японы метронд зодоон хийж буй Монгол иргэдийн бичлэг цацагдсан юм. Тус бичлэгийг үзсэн хүмүүс Монголчуудыг янз бүрээр хэлж, метронд зодоон хийсэн хүмүүс рүү хүртэл давшлаад байсан. Тэгвэл тус зодооныг Хятад иргэн эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Нэгэн иргэн тус зодооны тухай өөрийн сошиал хаяг дээрээ ийнхүү нийтэлжээ. Тэрбээр “За, тэр Метронд болсон зодооны талаар. Зодуулж байгаа нь Хятад хүн. Гэхдээ тэр Хятад хүн хятадаар чанга чанга утсаар ярьж, хараал хэлж байхад нь Монгол залуус очиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүссэн байна. Гэтэл өөдөөс нь нулимсан байгаа юм. Улмаар зодоон үүссэн. (Японд метронд утсаар ярихыг хориглодог). Метронд явж байсан Япончуудын мэдүүлэг өгөхдөө “Японы телевизээр гарч байгаа худал мэдээлэл. Худал мэдээлэл тараахаа зогсоо” гэсэн байна. Зодоон хийсэн залуугийн хаяг руу үхээч, зайлаач, новш өөрийг чинь ална даа нтр, адилхан Монголыгоо дээрэлхлээ гээд бүр арай л аймаар хэлэх хэлэхгүйгээр харааж байна. Учрыг нь олохоосоо өмнө амаа хамхиад сурчихвал. Одоо тэр хүнээс уучлалт гуйгаарай" гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна