Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатай хэмээн үзэж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьж буйгаа мэдэгдсэн.
Тухайлбал, тэрбээр улсын төсвийн орлого 5,2 их наяд, зарлага нь 7,7 их наяд, алдагдал нь 2,5 их наяд төгрөгт хүрч байгааг хариуцлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэж үзэх шалтгаанаа өнгөрсөн дөрвөн жилийн төсвийн хамгийн их зарлага 5,2 их наяд төгрөг байсан. Иймээс зарлагаа танах шаардлага байна. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардал өнгөрсөн оныхоос 475 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал 129,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалаа цомхон болгох шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Энэ асуудлаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг 17.00 цагт хуралдаан зарласан. Бүлэг Ерөнхнийлөгчийн 218 оны улсын төсвийн зарлага хэсэгт тавьсан хэсэгчилсэн хоригийн асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаан богино хугацаанд болж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж үзжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна