О.СОДБИЛЭГ ЭХНЭРЭЭРЭЭ ГОЁДОГ


Сайхан эхнэр, сайн хань, сайн ээж, гэрийн сайн эзэгтэй байна гэдэг тийм ч амаргүй. Сайн яваа эрчүүдийн ард түүнээс ч илүү эмэгтэй байдаг гэсэн үг байдаг. УИХ-ын гишүүн Отгонбилэг агсны хүү Содбилэг Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баярын нээлт үзэхээр эхнэр Туултайгаа явж байгаад бидний папараци дуранд туслаа. 

 

   Сайн аав, сайн ээжийн нэрийг хадгалж, нэг гэрийн гурван хүн  УИХ-ын гишүүн болно гэдэг тэр бүр тохиолдохгүй, бахархмаар зүйл. Оюунлаг эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, хүмүүнлэгийн үйлст үргэлж нэгэн сэтгэлээр ханддаг Содбилэг, түүний эхнэр Туулд жирийн иргэд, сонгогчид  ам сайтай байдаг.

 

   Энэ жилийн УИХ-ын сонгуульд Орхон аймагт МАН-аас нэр дэвшсэн О.Содбилэг үнэмлэхүй ялалт байгуулан, төр түшилцэх болсон. Сонгуулийн үеэр түүний эхнэр Туул нөхрийнхөө PR-ын ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Зорилгоо биелүүлэн, эрч хүчтэй, аз жаргалтай яваа залуу хосын баяр наадмын зургуудаас та бүхэнд хүргэе.