Японы Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд арванхоёрдугаар сарын 2-ны 19.20 цагийн орчимд гадаадын иргэд зодолдсон гэх мэдээллийн дагуу Кита дүүргийн Цагдаагийн газрынхан очиж, Монгол Улсын хоёр иргэнийг баривчилжээ.
Тус галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газраас Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаараа дамжуулан Монгол иргэд оролцсон энэ хэргийн талаар Цагдаагийн газраас албан ёсоор тодруулахад,
"Хэрэгт холбогдсон иргэд бид Элчин сайдын яамандаа энэ талаар мэдэгдмээргүй байна гэж хүссэн учир хүний эрхийг хамгаалах үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариу өгсөн гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна