Хэдхэн сарын өмнө мисс Баярцэцэг холливүүдийн "Attrition" кинонд дүр бүтээсэн билээ. Харин Стивен Сигал болон түүний эхнэр Б.Эрдэнэтуяа нарт холивүүдийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинез General Commander гэх телевизийн олон ангит кинонд тоглох санал тавьжээ.
Уг саналыг хүлээж авч өчигдөр киноныхоо эхний ангийн зураг авалтанд амжилттай ороцлон аж. Энэ тухайгаа Б.Эрдэнэтуяа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Мөн General Commander кинонд Стивен Сигал АНУ-ын тагнуулын газрын тусгай ажилтан Жейк Александрын дүрд тоглож байгаа бол Б.Эрдэнэтуяа монгол гэргий Туяа гэх эмэгтэйн дүрийг бүтээж байгаа аж. Б.Эрдэнэтуяа ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор завшаан гэж бодож байна гэж хэлжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна