УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр/2017.12.01/ асуулга тавьжээ. Тэрээр “Монгол Улсад сүүлийн 40 жил тохиолдоогүй халуун хуурайшилттай зун тохиож, нийт нутгаар хур бороогүй, гандуу зуссанаас өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Өвлийн сар нэгэнт гарч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байгаа ч улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байна” гээд тулгамдаж байгаа асуудлуудыг дурьдсан байна.
Асуулгад отроор өвөлжих 100 мянган иргэний эрүүл мэндийн асуудал, малчдыг орлоготой болгох, мал, махны экспортыг нэмэгдүүлэх, улсын хэмжээнд өвс, тэжээлийн бэлтгэл 70 гаруй хувьтай байгаад болон орон нутгийн замын арчилгаа зэрэг асуудлыг онцгойлон анхаарч шат шатандаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Мөн бэлчээрийн даац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3 дахин хэтэрсэнд анхаарч, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаатай холбоотойгоор өвс, тэжээлийг малчдад хямд үнээр худалдаалах асуудалд анхаарал хандуулж ажиллах ёстой гэдгийг санууллаа.


“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна