Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд МУСТА, жүжигчин Б.Хулан зүй ёсоор ордог. Олон киноны гол дүрийг бүтээсэн авъяаслаг жүжигчин урлагийн салбарыг өнгөлж яваа нэгэн билээ. Тэрээр энэ шинэ жилээр өөр нэгэн эмэгтэйн дүрээр үзэгчидтэй уулзах гэж байна. Шинэ жилээр гэж онцолсон учир нь 12-р сарын 8-нд нээлтээ хийх гэж буй “Шинэ жил” нэртэй кинонд тогложээ. Жүжигчин Б.Хулан энэ удаад 30 гаран настай, татварын байцаагч, албан тушаалын карьер нь амжилттай яваа, ганц бие Ариунаа гэх бүсгүйн дүрийг бүтээжээ. Жил жилийн баяраар түүний хүсдэг, битүүхэндээ мөрөөдсөн хүлээлт нь биелэдэггүй. Он солигдох мөчид бүсгүйн амьдралд нь эргэлт хийх, төсөөлж, тааварлаачгүй зүйл нь биелэлээ олох болов уу. “Тэгт тойрог” кино компани, “We film”, “Нүүдэлчний домог” телестудийн хамтын бүтээл “Шинэ жил” романтик, инээдмийн киноноос түүний татварын байцаагч бүсгүйн дүрд хэрхэн хувирсныг үзээрэй. “ЭНЭ ШИНЭ ЖИЛЭЭР ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЗААВАЛ ҮЗЭХ КИНО” хэмээн уран бүтээлчдийнх нь тодорхойлсон уг бүтээл таны баярын төлөвлөгөөнд зүй ёсоор багтах биз ээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна