Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр настай охин амьсгал хураасан хэрэг гарсан билээ. Талийгаач охин эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас эндсэн гэх мэдээлэл цацагдсан. Мөн нас барсан охины ээж эмч нар цаг алдаж, ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас нас барсан хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.
Энэ хэрэгтэй холбогдуулан тус эмнэлгийн эмч нарыг шалгах ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг охины үхэлд эмч буруутай эсэхийг тогтоох аж. Тухайн өдөр тус эмнэлгийн хүүхдийн тасагт лабароторийн эмч жижүүрт гарч байсан бөгөөд охинд анхны тусламж үзүүлэлгүй, зүрх нь зогссоны дараа адерналин тарьсан гэсэн мэдээлэл байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна