Манай тайз дэлгэцийн салбарт шинэ залуу боловсон хүчин гарч ирнэ гэдэг амар зүйл биш. Бүгд л тэмцээн уралдаан, загварын шоу зэрэг арга хэмжээнд оролцож гарч ирэхийг хүсдэг. Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Хамгийн хөөрхөн охин” МУСК гол дүрд тоглосон Б.Ану-Үжин хэмээх охин залуу найруулагч нарын хараанд өртсөн үү? эсвэл Испанийн Барселон хотын театр урлагийн коллежийн оюутан, фото модель охин маань эртнээс өөрийн гарч ирэх өнцгийг хайж байна уу?
Түүнийг хамгийн анх танилцуулж буй найруулагч бол Л. Таванбаяр бөгөөд кино зохиол, кино шүүмжийн чиглэлээр ихэвчлэн уран бүтээлээ туурвидаг найруулагч юм. Энэ удаад өсвөр насны хайр дурлалын талаар драм кино хийсэн нь тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
Саяхан олон улсын кино наадамд шүүгчээр ажилласан Д.Галбаяр найруулагчийн овоо хараанд өртсөн үү ? Түүний хийсэн аяллыг тун сонирхолтой болгож өгсөн байна. Нэг талаар кино уран бүтээлчид харилцан бие биедээ тусалж болох ч гэсэн нөгөө талаас харахад бусдын анхаарлыг татаж буй хэлбэр байж болох юм.
Фото моделиор ажиллаж буй бүсгүйд маань нэгэн залуу яарч сандран хайраа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна