Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Д.Кёкшюзан Батбаярыг зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаад байна. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл аж. Учир нь УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкшюзан Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгснийг нь холбогдох газрууд ёсоор болгосон талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.Тэрбээр Харүмафүжи, Таканоива нарын дунд үүссэн асуудлаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болсон хэвлэлийн хурлын үеэрээ Япон руу хувийн хөрөнгө оруулалтын шугамаар яваад ирсэн тухайгаа тайлбарлаж байсан юм.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Д.Кёкшюзан Батбаяр зөвлөхийн ажлаа өгөх болсон шалтгаан нь япон улсаас томоохон хөрөнгө оруулалтыг татаж монголдоо бизнесийн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаар болсонтой нь холбоотой агаад уг ажилдаа цаг заваа зарцуулах үүднээс ийнхүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.Д.Кёкшюзан Батбаярын тухайд энэ оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн орон тооны бус 16 зөвлөхийг ахлан ажиллаж байсан юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна