Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг өдгөө "Би сэргийлж чадна, харин та" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, олон талын үйл ажиллагаа зохион байгуулах энэ өдөр өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ.
Тухайлбал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлэх юм байна. Тус үйл ажиллагааны нээлт “Тэнгис” кинотеатрт 18:00 цагаас болох бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцоно. Мөн энэ өдөр НЗДТГ-ын харьяа агентлаг, аж ахуйн нэгж, албан газрын ажилтнууд “ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр”-т нэгдэж байгаагаа илэрхийлэн улаан туузаар ижилсэж, бэлгэвч тараах юм байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна