Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн боловч үгүйсгэхгүй байгаа юм.
Харин баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг өчигдөр орой саатуулан баривчилсан байна. Н.Золжаргалыг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололтой.
УИХ-ын гишүүдийн зүгээс түүнийг шалгаж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй хэмээн байнгын хорооны хурлаар удаа дараа хэлж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Н.Золжаргалыг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан гэж мэдэгдэж байсан юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна