Х.Бадамгэрэл: Би энэ наадмыг хамгаалан хайрладаг


Гоёл наадам өчигдөр 30 дахь жилтэйгээ золголоо. Монголд зохион байгуулагддаг загварын шоунуудаас хамгийн том нь Гоёл гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл наадмын талаар Андра модель агентлагийн захирал Бадамгэрэл цахим хуудсаараа дамжуулан хэдэн үг хэлээд авлаа. Тэрээр "Хайрлан хүндэтгэдэг Гоёл наадам маань 30 дахь жилтэйгээ золголоо. Хэн юу гэж мэдэхгүйгээ мэдэмхийрэн энэ наадмын талаар дүгнэдэг элдэв бүх зүйлсийг үл тоон хамгаалан хайрладаг гэдгээ бахархалтайгаар хэлнээ. Энэ наадам 30 жилийн турш олон моделиудад урам зориг өгсөөр сургаж сайжруулсаар ирсэн юмаа. Ийм хэмжээний түүхтэй загварын салбарт хүчтэй хувь нэмэр оруулсан наадам Монголд байхгүй билээ.  30 жилийн ойн баярын мэндийг Гоёл наадмын бүх эд эс бүхэнд хүргэе ээ. Баярлалаа" гэв.