Спорт Хэмилтон оны шилдэг тамирчинд нэр дэвшив


“Формула-1” уралдааны дөрвөн удаагийн аварга Льюис Хэмилтон Их Британийн оны шилдэг тамирчинд нэр дэвшжээ. Улирлыг дуусахаас хоёр Гран-пригийн өмнө Хэмилтон илт давуу ялалт байгуулснаар өөрийн дөрөв дэх титмийг хүртсэн билээ.

Хэмилтоноос гадна оны шилдэг тамирчинд Энтони Жошуа, Крис Фром, Моххамед Фара, Харри Кейн, Элиза Кристи, Йоханна Конта, Жонатан Риа, Адам Пити, Аня Шрабсоул болон Бьянка Уокден нар нэр дэвшсэн байна.