АСАШЁОРЮҮ: Батбаяр Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү?


Кёкүшюүзан Батбаяр Япон руу хувийн ажлаар яваад иржээ. Түүнийг онгоцны буудал дээр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тосч ярилцлага авсан байна. Харин энэ талаар Аса аварга өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Батбаяр хувийн хөрөнгө оруулалтын шугмаар япон явсан гээд сая Улаанбаатарт буухдаа ярьж байна! Энэ нэрийн хуудсыг японы хэвлэл мэдээллийнхэнд тараагаад явсан байна! Ийм зүйлд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага бгаа? Хувийн ажилдаа ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр зохимжтой? батбаяр ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх мөн үү? Аль эсвэл албаар ийм нэрийн хуудас хийгээд энд тэнд очоод ерөнхийлөгчийн нэр хүндээр хувийн чанартай зүйл хийгээд яваад бн уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга анхааралдаа аваарай! Гэжээ.