Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ. Уг хурлаар Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцсэн байна. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна.
Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой хэмээжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн утгатай үгийг хэлсэн байна.
Өмнө нь 2010 онд Ёкозунагийн зөвлөл, Сумогийн холбоо манай бөх Аса Д.Дагвадоржийг зодог тайлуулах шийдвэр гаргаж байсан юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна