Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 25-нд нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Монголын сумо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Сүүлийн үед сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нь “Макүчи” зиндааны сумоч Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан гэх мэдээлэл Японы төдийгүй Монголын хэвлэл мэдээлэл, интернет орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Үүнд олны танил зарим эрхэмүүд эдгээр бөхчүүдтэй холбоотой асуудлыг зориудаар дэвэргэж, сумо сонирхогчдыг болон олон нийтийг талцуулах, нэг талыг барьсан мэдээллийг цацаж байна.
Иймд манай хоёр бөхийн цаашдын амьдрал болон спортын амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй элдэв буруу мэдээлэл, цуурхалаа зогсоохыг хүсч байна” гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна