25 насандаа 25 улсаар аялах зорилго тавьсан Монгол бүсгүй


“25 насандаа 25 улсаар аялана” гэх зорилго өөртөө тавьсан Баярын Сарантуяа хэмээх бүсгүй зорилгоо биелүүлэхэд ердөө ганцхан алхам үлдсэн байна.  Тэрээр 25 нас хүрэхээсээ өмнө 25 улсаар аялах зорилгодоо хүрэхийн тулд Зүүн өмнөд Ази, Европийн 24 улсаар аялаад байгаа юм. Тэрээр 25 дахь аялалаа хойд туйлруу хийх хүсэлтэй байгаа бөгөөд мөрөөдлөө биелүүлэхийн тулд “Fjallraven Polar” гэх хойд туйл руу аялах боломжийг олгодог экспедиц аялагчдын дунд санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан ялагч нь Хойд туйлд болох нохой чарганы уралдаанд оролцох эрхийн төлөөх санал хураалтанд оролцож байгаа юм. Энэхүү тэмцээнд оролцож хамгийн өндөр санал авч чадвал хойд туйлруу аялах эрхийн эзэн болох ажээ. Ингэж чадвал түүний зорилго биелэлээ олох гэнэ. Уралдааны саналыг 12 сарын 14 хүртэл авах бөгөөд түүнийг дэмжиж саналаа өгөхийг цахим хуудсаар дамжуулан хүсчээ. Б.Сарантуяа Монгол улсыг төлөөлөн энэхүү уралдаанд орж байгаа ганц оролцогч бөгөөд хэрвээ хамгийн өндөр оноо авч чадвал  "25 нас - 25 улс" зорилгоо биелүүлэх боломжтой болж ирэх оны 4 сард аялалдаа гарах гэнэ. 

Индонезийн Бали-д Аялал жуулчлалын чиглэлээр суралцсан Б.Сарантуяа нь өдгөө The Nomadic Soul хэмээх Стартапыг үүсгэн байгуулж Зүүн өмнөд ази, Өмнөд ази, Европын улсуудаар хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийж аялах хүсэл сонирхолтой залуучуудад урам зориг, аялах сэдэл өгдөг билээ. 

Тэрээр аялах хүсэл сонирхолтой, өөрийн хоббидоо хөтлөгдөн ийн зорилго тавин зүтгэж байгаа юм.