Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам, Австрали дахь монголчуудын холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киног энэ сарын 22-нд Сидней хотын үзэгчдэд сонирхуулжээ. Энэ нь Австрали Улсад Монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болсон байна.
Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод гурван өдөрт хоёр удаагийн давталттайгаар гаргахад 2000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн тав орчим хувь нь гадаадын иргэд байжээ. Тус киноны нээлтэнд Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австрали дахь монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцсон байна. Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотуудад гаргахаар төлөвлөж байгаа аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна